Налайхчууд төв талбайгаа угаалаа
Өнөөдөр Налайхчууд бүх нийтийн их цэвэрлэгээ хийж, дүүргийн төв талбайгаа угаалаа. Өнгөрсөн 03 дугаар сарын 25-ны бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээ хийж, нийт 30 байгууллагын 800 гаруй ажилтан, албан хаагч,
Мэдээллийн алба

Өнөөдөр Налайхчууд бүх нийтийн их цэвэрлэгээ хийж, дүүргийн төв талбайгаа угаалаа. Өнгөрсөн 03 дугаар сарын 25-ны бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээ хийж, нийт 30 байгууллагын 800 гаруй ажилтан, албан хаагч, 112 аж ахуйн нэгж, 300 иргэн хамрагдаж, 48481 м2 талбайн, 96,5 тонн хогийг түүж цэвэрлэсэн бол энэ удаад мөн төрийн байгууллагууд ойр орчмын 50 метр газар болон хариуцсан нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэлээ. Мөн дүүргийнхээ төв талбай болох Соёл урлагийн ордны урд Уурхайчдын талбайг савантай усаар угааж цэвэрлэсэн байна.
Хог хаягдалтай тэмцэх, тохижилтын ажлыг эрчимжүүлэх тухай Налайх дүүргийн Засаг даргын 01 дугаар албан даалгаврын дагуу 03 дугаар сарын 20-оос 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд “Хог хаягдалтай тэмцэх, тохижилтын ажлыг эрчимжүүлэх сар” болгосонтой холбогдуулан долоо хоног бүрийн Бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээ хийх юм гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.


















