Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Налайхын гоёл-2020" үйл ажиллагаа боллоо

Налайх дүүргийн ЗДТГ, ЖДҮДТ-өөс хамтран "Налайхын гоёл-2020" үйл ажиллагааг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Налайхын гоёл-2020" үйл ажиллагаа боллоо
"Налайхын гоёл-2020" үйл ажиллагаа боллоо. Зураг: МҮОНРТ

Налайх дүүргийн ЗДТГ, ЖДҮДТ-өөс хамтран "Налайхын гоёл-2020" үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд дүүрэгт хувцас захиалга, засвар, гар урлалын чиглэлээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэд оролцлоо.

Налайхын гоёл арга хэмжээ 2018-2020 оны хооронд “Соёлын үйлдвэрлэл” Нийслэл, дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Хамтдаа хөгжинө- Налайхад үйлдвэрлэв” дэд хөтөлбөрийн хүрээнд уламжлал болгон зохион байгуулагдаж байна.

Үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан сурталчлах, мэргэжлийн боловсон хүчний мэдлэг, ур чадварыг сорих дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор уг тэмцээнийг зохион байгууллаа.

Эх сурвалж: Налайх дүүргийн ЗДТГ

Хуваалцах