Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Налайхын түр зам дагуу нэмэлт усалгааны машин гаргахаар болов

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлыг хурдан шуурхай, чанартай хийж гүйцэтгэх үүргийг Хотын дарга өгчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Налайхын түр зам дагуу нэмэлт усалгааны машин гаргахаар болов
Налайхын түр зам дагуу нэмэлт усалгааны машин гаргахаар болов. Зураг: МҮОНРТ

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлыг хурдан шуурхай, чанартай хийж гүйцэтгэх үүргийг Хотын дарга өгчээ.

Тодруулбал, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх авто замыг 4 дүгээр сарын 15-наасарваннэгдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хаан ажил гүйцэтгэж байгаа үндсэн болон туслан гүйцэтгэгч компаниудын удирдлагуудтай Хотын Захирагч уулзаж, ажил явуулахад тулгамдаж буй ямар асуудал байгааг тодруулж, яаралтай шийдэхийг холбогдох албаны хүмүүст, замын ажилд орон нутгийн иргэдээс авч ажиллуулахыг компанийн удирдлагуудад даалгалаа.

Мөн замын ажлын хүрээнд түр зам дагуу тоосжилт их байгаа тул зам усалгаа ойр ойрхон хийж байхыг сануулаад, Хот тохижилтын газраас нэмэлтээр усалгааны машин гаргуулахаар болов.

Түүнчлэн авто замын ажлыг чанартай, олон улсын стандартад нийцүүлэн төлөвлөсөн хугацааны дагуу гүйцэтгэх, бусад шалтгаанаар ажил цалгардах ёсгүй гэдгийг анхааруулаад, ажлын зохион байгуулалтаа сайжруулах, хуулсан асфальт хогоо гуу жалганд хаяж болохгүй гэдгийг ч мөн Хотын захирагч анхаарууллаа гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Хуваалцах