Налайхын зам засварын ажлыг маргааш эхэлнэ
БНХАУ-аас ирсэн ажилчдын тусгаарлах хугацаа дууссан тул маргааш Налайхын зам засварын ажлыг эхэлнэ.
Мэдээллийн алба

БНХАУ-аас ирсэн ажилчдын тусгаарлах хугацаа дууссан тул маргааш Налайхын зам засварын ажлыг эхэлнэ. Налайхын замыг хэсэгчлэн хааж зам засварын ажлыг хийхээр болжээ. Гэхдээ зам засварын хугацаанд Налайхын 20.9 километр авто зам бүрэн хаахгүй гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
Харин Улиастайн уулзвараас хуучин Баянзүрхийн гүүр хүртэл 1.7 км замыг хэсэгчлэн хаана. Засварын ажил ирэх сарын 20-ныг дуустал үргэлжлэх юм. Энэ хугацаанд хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэх зорилгоор шинэ гүүртэй холбогдсон замуудыг нээлттэй байлгахаар болжээ. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Индра ингэж ярилаа.
Mongolian National Radio · Налайхын зам засварын ажлыг маргааш эхэлнэ
Мөн Тэрэлж рүү салдаг зам болох Оргилын уулзвараас урагш Налайхын замд нийлдэг шороон замыг түр хааж хатуу хучилттай болгох ажил хийгдэнэ. Энэ зам засварын ажил маргааш эхэлж, аравдугаар сарын 25-нд дуусна.


















