Налайхын замын хөдөлгөөнийг ирэх сард нээнэ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий, Сүхбаатар аймагт албан томилолтоор ажиллахаар явах замдаа Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км замын ажлын явцтай танилцав.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий, Сүхбаатар аймагт албан томилолтоор ажиллахаар явах замдаа Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км замын ажлын явцтай танилцав.
Өнөөдрийн байдлаар далангийн ажил 95 хувьтай байгаад бөгөөд 11 км замыг асфальтаар хучаад байна. Энэ жил бороо их орсноос 29 хоног алдсан тухай Нийслэлийн Зам, тээвэр хариуцсантөслийн удирдагч Б.Отгонсүх танилцууллаа. Гэхдээ ирэх сарын 10-нд цементэн хучилт, 20-нд асфальтон хучилтаа дуусгаж 25-ны өдрөөс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээх боломжтой гэв.
Ашиглалтад орсноос нь хойш 60 жилийн дараа иж бүрэн шинэчилж байгаа энэ замын ажлыг хугацаанд нь, хамгийн гол нь чанартай хийж дуусгахыг Ерөнхийсайд У.Хүрэлсүх онцгойлон анхаарууллаа. Бороо орж ажил удааширсан, тоос их босч хүндрэл учруулж байгаа ч иргэд үүнийг ойлгож хүлээцтэй хандана гэдэгт итгэж байгаагаа ч илэрхийлэв.
Энэ зам 70 см зузаан, 26-28 метр өргөн, хоёр урсгал бүхий дөрвөн эгнээтэй, явган хүний болон дугуйнз амтай байх юм. Зам ашиглалтад орсноор өдөрт 15-18 мянган тээврийн хэрэгсэл зорчино гэсэн тооцоо гарсан байна.
Замын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Синохайдро Корпорэйшн Лимитед”, туслан гүйцэтгэгчээр “Дарданговь”, “Тэгш плант”, “Гашууны гол” зэрэг компани ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэлмэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


















