Нам, эвслээс нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч дууслаа
Сонгуулийн тухай хуулийн 153.1 дэх заалтын дагуу НИТХ-ын сонгуульд оролцохоор 13 нам, 2 эвсэл дөрөвдүгээр сарын 30-ны дотор хүсэлтээ ирүүлснээс хуулийн дагуу
Мэдээллийн алба

Нийслэлийн Сонгуулийн хорооноос сонгуулийн бэлтгэл ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Мэдээллийг нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун танилцуулав. Сонгуулийн тухай хуулийн 153.1 дэх заалтын дагуу НИТХ-ын сонгуульд оролцохоор 13 нам, 2 эвсэл дөрөвдүгээр сарын 30-ны дотор хүсэлтээ ирүүлснээс хуулийн дагуу өчигдөр буюу тавдугаар сарын 12-ны өдрийн 17 цагаас өмнө 11 нам, 2 эвсэл нэр дэвшигчдийнхээ материалыг ирүүллээ. Үүнээс :
Нийслэлийн Монгол ардын нам- 45
Нийслэлийн Ардчилсан нам- 45
Иргэний зориг ногоон нам - 18
Нийслэлийн Монголын уламжлалын нэгдсэн нам - 3
Нийслэлийн Бүгд найрамдах нам - 21
Монголын социал демократ нам - 11
Иргэний хөдөлгөөний нам - 44
Хөгжлийн хөтөлбөр нам - 6
Нийслэлийн Монгол ардын хувьсгалт нам - 45
Хөдөлмөрийн үндэсний нам - 29
Монгол консерватив нам - 10
Эх орончдын нэгдсэн эвсэл - 5
Тусгаар тогтнол эв нэгдлийн эвсэл - 32
Нийт 314 нэр дэвшигчийн материалыг ирүүлээд байгаа бөгөөд хуулийн хугацаанд буюу 2016 оны тавдугаар сарын 17-ны дотор бүртгэх эсэх шийдвэрийг хуралдаанаараа гаргаж нийтэд мэдээлнэ.


















