Намагт хүний цогцсыг хадгалжээ
Хойд Европийн хөвд өвсөөр хучигдсан намагт эртний хүмүүсийн бие цогцос эрхтэн сайтар хадгалагдан өнөөг хүрснийг судлаачид олж илрүүлжээ. Намагт хүмүүсийн цогцос задраагүйгээс гадна намаг өөрөө хүмүүсийн бие эрхтэнг сайн хадгалах орчин болж хувирчээ. Дээрх хүний цогцос хэдэн мянгад хүрэх бөгөөд Төмөр
Мэдээллийн алба

Хойд Европийн хөвд өвсөөр хучигдсан намагт эртний хүмүүсийн бие цогцос эрхтэн сайтар хадгалагдан өнөөг хүрснийг судлаачид олж илрүүлжээ.
Намагт хүмүүсийн цогцос задраагүйгээс гадна намаг өөрөө хүмүүсийн бие эрхтэнг сайн хадгалах орчин болж хувирчээ.
Дээрх хүний цогцос хэдэн мянгад хүрэх бөгөөд Төмөрийн эринд хамаатай болохыг судлаачид тогтоожээ.
Эдгээр хүн алагдсан байдалтай байжээ. Магадгүй тэднийг шүтлэг шүтээний ялгаагаас, эсвэл эрүүгийн шийтгэлээс болж амийг нь хороосон байж болох талтай аж. Ийм цогцсууд Герман, Ирланд, Англи, Нидерланд, Дани зэрэг орнуудад элбэг тохиолддог байна.


















