Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Намиб улсын ерөнхийлөгчөөр Хаге Гейнгоб улиран сонгогдлоо

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Намиб улсад ерөнхийлөгчийн сонгууль явагдлаа. Тус улсын ерөнхийлөгчөөр Хаге Гейнгоб улиран сонгогджээ. Намиб улсад өнгөрсөн лхагва гарагт ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдсан юм. Тэгвэл энэ удаагийн сонгуулиар тус улсын ерөнхийлөгчөөр 2014 онд анх сонгогдож

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Намиб улсын ерөнхийлөгчөөр Хаге Гейнгоб улиран сонгогдлоо
Намиб улсын ерөнхийлөгчөөр Хаге Гейнгоб улиран сонгогдлоо. Зураг: МҮОНРТ

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Намиб улсад ерөнхийлөгчийн сонгууль явагдлаа. Тус улсын ерөнхийлөгчөөр ХагеГейнгоб улиран сонгогджээ. Намиб улсад өнгөрсөн лхагва гарагт ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдсан юм. Тэгвэл энэ удаагийн сонгуулиар тус улсын ерөнхийлөгчөөр 2014 онд анх сонгогдож байсан ХагеГейнгоб дахин сонгогдоод байна.

Тэрээр 56.3 хувийн хувь буюу хамгийн өндөр саналыг авчээ. Гэхдээ ерөнхийлөгч ХагеГейнгобыг дэмжигчдийн тоо өнгөрсөн дөрвөн жилийн дотор буурчээ. Тэрээр 2014 оны оны сонгуулиар 86.7 хувийн саналыг авч байсан бол энэ жил 56.3 хувийн дэмжлэгийг авчээ. Хэдийгээр хоёр дахь удаагаа улиран сонгогдоод байгаа ч ХагеГейнгобын нэр хүнд унаж байгаа нь Намиб улсад ажилгүйдлийн түвшин хэт өндөр байгаагаас гадна, тус улсын удирдагчид авилгал болон байгалийн ган гачгийн эсрэг дорвитой арга хэмжээг авч чадахгүй байгаатай холбоотой гэж шинжээчид онцолжээ.

ГейнгобынСВАПО нам нь Намиб улсад чөлөөлөх хөдөлгөөнийг эхлүүлсэн гэдгээрээ алдартай төдийгүй 1990 оноос хойш тус улсын улс төрд ноёрхож байгаа юм. Энэ удаагийн сонгуулиар сөрөг хүчний нэр дэвшигчдээс хамгийн дээд тал нь 29 хувийн л саналыг авчээ.

Хуваалцах