Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Намиби улсад онц байдал зарлалаа

Намиби улсын Ерөнхийлөгч Хаге Гейнгоб ган гачиг болсонтой холбогдуулан улс орон даяар онц байдал зарлалаа.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Намиби улсад онц байдал зарлалаа
Намиби улсад онц байдал зарлалаа. Зураг: МҮОНРТ

Намиби улсын Ерөнхийлөгч Хаге Гейнгоб ган гачиг болсонтой холбогдуулан улс орон даяар онц байдал зарлалаа. Төрийн тэргүүний мэдэгдсэнээр борооны улирлын хугацаанд Намиби улсад бараг бороо ороогүй байсаар энэ улирал дууссан гэнэ. Тиймээс энэ улс байгалийн гамшиг болох ган гачигтай нүүр тулах эрсдэлд ороод байна.

Ган гачиг Намиби улсын ихэнх иргэдийн амьдралд нөлөөлнө гэж "ТАСС" агентлаг дамжуулжээ. Онц байдал зарласантай холбогдуулан яамд, Засгийн газрын агентлагуудад хүн амд шаардлагатай тусламж үзүүлэх бүхий л нөөц бололцоогоо дайчлах, ган гачгийн улмаас үүсч болзошгүй таагүй үр дагавраас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгожээ.

Хуваалцах