Намрын чуулган маргааш нээлтээ хийнэ
УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 28-ны өдөр намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны цагийг тогтоох тухай захирамж гарган, чуулганы нэгдсэн хуралдааныг долоо хоногийн пүрэв, баасан гарагт өглөө 09:00 цагаас эхэлж, үдээс хойш 14:00 цагаас үргэлжлүүлж байхаар тогтоосон юм.
Мэдээллийн алба

Маргааш өглөө намрын ээлжит чуулганы нээлтийн дараа УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана. Мөн Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдан Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай болон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэх юм.
Түүнчлэн Хууль зүйн байнгын хороо хуралдаж Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлт, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.