Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Намрын чуулган Пүрэв, Баасан гарагт хуралдана

УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын 2013 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны цагийг тогтоох захирамжийг гаргалаа.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Намрын чуулган Пүрэв, Баасан гарагт хуралдана
Намрын чуулган Пүрэв, Баасан гарагт хуралдана. Зураг: МҮОНРТ

УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын 2013 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны цагийг тогтоох захирамжийг гаргалаа. Захирамжид УИХ-ын 2013 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааныг долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт өглөө 09 цагаас эхэлж, үдээс хойш 14 цагаас үргэлжлүүлж байхаар тогтоосон байна. Түүнчлэн захирамжид заасан цагийн хуваарьт нийцүүлэн Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганыг зохион байгуулахыг байнгын, дэд хороодын дарга нар болон Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад үүрэг болголоо.

Хуваалцах