Намрын чуулганаар 19 хуулийн төслийг хэлэлцэнэ
Ирэх долоо хоногт УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлнэ.
Мэдээллийн алба

Ирэх долоо хоногт УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлнэ. Парламент намрын чуулганаар хэлэлцэх асуудлынхаа дарааллыг УИХ-ын дарга захирамжаар тогтоолоо. Хууль тогтоогчид намрын ээлжит чуулганы эхэнд ирэх оны төсөв мөнгөний бодлогод анхаарлаа хандуулна. Мөн Хилийн боомтын тухай, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай Соёлын өвийн хамгаалах тухай болон Газрын багц хуулийн төсөл зэрэг 19 хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр нэр заан оруулсан байна. Төсвийн асуудлаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын ярьсныг хүргэж байна.


















