“Намрын ногоон өдрүүд-2016” энэ сарын 14-нд эхэлнэ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх зорилгоор “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриатайгаар “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг энэ сары
Мэдээллийн алба

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх зорилгоор “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриатайгаар “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 14-20-нд Мишээл экспо төвд зохион байгуулна.
Энэ үеэр “Ногоон хүнс-эрүүл амьдрал”, “Эх орны эрүүл сүү”, “Дэлхийд танигдсан Монгол амт”, “Эрүүл хүнс-таны сонголт”, “Органик хөдөө аж ахуйг дэмжих” зэрэг өдөрлөг зохион байгуулна.


















