Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Намрын ногоон өдрүүд" нийслэлд удахгүй эхэлнэ

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ энэ жил мөн есдүгээр сарын 18-24-ны өдрүүдэд болох ажээ.

М.
М.Тодхүү

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Намрын ногоон өдрүүд" нийслэлд удахгүй эхэлнэ
"Намрын ногоон өдрүүд" нийслэлд удахгүй эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ энэ жил мөн есдүгээр сарын 18-24-ны өдрүүдэд болох ажээ. Арга хэмжээ нь “Алтан намар”-2013” шинэ ургацын баяр, “Эрүүл хүнс-2013” хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, “Шилмэл мал-2013” зэрэг үндсэн гурван хэсгээс бүрдэх ажээ.

Ургацын баяр, үзэсгэлэн худалдаа “Дүнжингарав” худалдааны төвд болох бол “Шилмэл мал” үзэсгэлэн худалдаа Хүй долоон худагт болох юм байна. “Шилмэл мал” үзэсгэлэн худалдаагаар шилмэл малыг дуудлага худалдаанд оруулж, үнэ хаялцуулах, малын тэжээл, эм, ном товхимолын худалдаа болно.

Түлхүүр үг:Намрын ногоон өдрүүд
Хуваалцах