Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Намрын ногоон өдрүүд удахгүй эхлэнэ

Ирэх бямба гарагт “Намрын ногоон өдрүүд-2015” нэгдсэн арга хэмжээ Чингисийн талбайд нээлтээ хийнэ. 10 дахь жилдээ үргэлжилж буй тус арга хэмжээ 2015 оны есдүгээр сарын 26-27-ний өдрүүдэд Чингисийн талбайд,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Намрын ногоон өдрүүд удахгүй эхлэнэ
Намрын ногоон өдрүүд удахгүй эхлэнэ. Зураг: МҮОНРТ

Ирэх бямба гарагт “Намрын ногоон өдрүүд-2015” нэгдсэн арга хэмжээ Чингисийн талбайд нээлтээ хийнэ. 10 дахь жилдээ үргэлжилж буй тус арга хэмжээ 2015 оны есдүгээр сарын 26-27-ний өдрүүдэд Чингисийн талбайд, есдүгээр сарын 29-ний өдрөөс аравдугаар сарын 05-ны өдрүүдэд Мишээл Экспо худалдааны төвд тус тус үргэлжилнэ.

Энэ өдрүүдэд "Монгол хүнс-органик хүнс-2015", "Алтан намар-2015" ургацын баяр гэсэн салбар үзэсгэлэн худалдааны хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагдах юм байна. Ирэх сарын 5-нд Мишээл экспод “Намрын ногоон өдрүүд-2015”-ын шилдгүүдийг тодруулснаар энэ арга хэмжээ өндөрлөх юм байна.

Хуваалцах