Намрын ногоон өдрүүд үргэлжилж байна
Хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын жимс, ногоо, хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний дээжийг хямд
Мэдээллийн алба

Хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын жимс, ногоо, хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний дээжийг хямд үнээр хэрэглэгчдэд хүргэх зорилготой “Намрын ногоон өдрүүд-2015” үргэлжилж байна.
Энэ арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэд харилцан туршлага солилцох, худалдаа үйлчилгээгээ өргөжүүлэх үүднээс уламжлал болгон арав дахь жилдээ зохион байгуулж буй юм. “Намрын ногоон өдрүүд-2015” үзэсгэлэн худалдаа Чингисийн талбайд энэ сарын 27-ны өдөр нээлтээ хийсэн бол өнөөдрөөс эхлэн "Мишээл" экспо төвд үргэлжлэн гарч байна.
Харин маргааш тус үзэсгэлэнгийн хүрээнд “Монгол хүнс-Органик хүнс-2015”, “Алтан намар-2015” үзэсгэлэн худалдаа, “Амтат талх, алаг бялуу” өдөрлөг зохион байгуулагдах ажээ.


















