Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Намрын сүүлчийн чуулган хуралдлаа

Тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 55 гишүүний 28 нь буюу 50.9 хувь нь дэмжлээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Намрын сүүлчийн чуулган хуралдлаа
Намрын сүүлчийн чуулган хуралдлаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын 2013 оны намрын ээлжит чуулганы сүүлчийн нэгдсэн хуралдаан өнөөдөр 56.6 хувийн ирцтэй эхэлж төлөвлөсөн асуудлуудыг хэлэлцлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Нууц Протоколыг ил болгох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хаалттай горимоор хэлэлцэж шийдвэрлэлээ.

Дараа нь Монгол Улсын Их Хурлын 2009 оны 87 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов.

Төрийн албаны тухай хуульд Төрийн албаны зөвлөл нь орон тооны болон орон тооны бус салбар зөвлөлтэй байхаар, мөн УИХ-ын 2009 оны 87 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-д Төрийн албаны зөвлөл нь аймаг, яам, нийслэлд салбар зөвлөлтэй байх бөгөөд агентлагт салбар зөвлөл ажиллуулах асуудлыг тухайн салбарын болон байгууллагын төрийн албан хаагчдын тоо, удирдлага зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны хамрах хүрээ зэргийг харгалзан шийдвэрлэдэг байхаар заажээ. Энэ заалтын дагуу Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулж Шүүхийн ерөнхий зөвлөл болон Үндэсний статистикийн хорооны дэргэд Төрийн албаны салбар зөвлөл байгуулахаар тусгажээ.

Тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 55 гишүүний 28 нь буюу 50.9 хувь нь дэмжлээ.

Хуваалцах