Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

“Намуун дэлбээ” эмийн сангаас хэрэгцээт бараа материалыг хандивлав

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Намуун дэлбээ” эмийн сангаас хэрэгцээт бараа материалыг хандивлав
“Намуун дэлбээ” эмийн сангаас хэрэгцээт бараа материалыг хандивлав. Зураг: МҮОНРТ

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.

Тухайлбал, өнөөдөр “Намуун дэлбээ” эмийн сангаас 2 500 000 төгрөгийн өртөг бүхий амьсгалын аппарат, өвчтний ор, тэргэнцэр болон 300 ширхэг даавуун амны хаалтыг өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.

Энэ үеэр хүнд цаг үед Монгол хүн бүр хариулагатай, эв нэгдэлтэй байж, аюулт өвчний ард гарна гэдэгт итгэлтэй байгаагаа уламжилсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах