Намын бүлгүүд хуралдаж байна
Өнөө өглөө УИХ-ын 2016 оны ээлжит чуулган нээлтээ хийсэн.
Мэдээллийн алба

Өнөө өглөө УИХ-ын 2016 оны ээлжит чуулган нээлтээ хийсэн. Үргэлжлүүлэн яг одоо Төрийн ордонд УИХ дахь МАН болон АН-ын бүлгүүд хуралдаж байна. Бүлгүүд энэ долоо хоногт УИХ-ын чуулган, байнгын хороогоор хэлэлцэх асуудалтай холбогдуулж саналаа нэгтгэх юм.
Намрын ээлжит чуулганаар олны анхаарлыг татаж буй 2017 оны төсвийн төсөл болоод Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай гэх мэт 20 гаруй хууль тогтоомжийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Харин энэ долоо хоногийн тухайд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 зэрэг хэд хэдэн төслүүдийг хэлэлцэхээр тусгажээ.


















