Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Намын бүлгүүд хуралдана

Тус хуваарийн дагуу өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд ээлжит хуралдаанаа хийх юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Намын бүлгүүд хуралдана
Намын бүлгүүд хуралдана. Зураг: МҮОНРТ

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралдаж тухайн долоо хоногт байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж байр сууриа илэрхийлдэг уламжлалтай.

Тус хуваарийн дагуу өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд ээлжит хуралдаанаа хийх юм. Тодруулбал:

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;

УИХ дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд болно.

Хуваалцах