Намын бүлгүүд хуралдана
9-р сарын 16-нд УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана. Харин чуулган нээсний дараа УИХ дахь намын бүлгүүд хуралдах юм байна. Намын бүлгүүд чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хэлэлцэх аж. Харин мягмар гарагаас Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын
Мэдээллийн алба

9-р сарын 16-нд УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана. Харин чуулган нээсний дараа УИХ дахь намын бүлгүүд хуралдах юм байна. Намын бүлгүүд чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хэлэлцэх аж. Харин мягмар гарагаас Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороод хамтран хуралдаж, Урт нэртэй хуулийн төсөл болон Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан төслүүдийг байнгын хороодын хуралдаанаар хэлэлцсэнээр УИХ-ын чуулганы хуралдаанд оруулж ирэх юм.


















