Намын бүлгүүдийн хуралдаан эхэллээ
УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2015 оны наймдугаар сарын 03-14 хүртэлх хугацаанд хуралдуулахаар 2015 оны долоодугаар сарын 28-ны өдөр 156 тоот захирамж гаргасан.
Мэдээллийн алба

УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2015 оны наймдугаар сарын 03-14 хүртэлх хугацаанд хуралдуулахаар 2015 оны долоодугаар сарын 28-ны өдөр 156 тоот захирамж гаргасан. Энэ захирамж ёсоор ээлжит бус чуулганы хуралдааны нээлт өнөө өглөө болж, нээлтэд АН-ынхан 80 хувийн ирцтэй, “Шударга ёс эвсэл” 70 хувийн ирцтэйгээр оролцсон бол УИХ дахь бүлгийн гишүүд оролцоогүй.
Үүнийн дараа УИХ-ын өнөөдрийн үйл ажиллагааны хуваарь ёсоор нам, эвслийн бүлгүүдийн хуралдаанаар үргэлжилэх ёстой. Одоо УИХ дахь АН-ын бүлэг хаалттай хуралдаж байна. Мөн МАН-ын бүлгийн хуралдаан эхэллээ.


















