Намын дээд шагналыг 32 хүн хүртлээ
Монгол Ардын намын XXVII Их хурал зорилготой хүрч, амжилттай өндөрлөсөн юм.
Мэдээллийн алба

Монгол Ардын намын XXVII Их хурлынхаа үеэр эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг бэхжүүлэх, улс орныхоо хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр, идэвхи зүтгэлийг нь үнэлж 32 хүнийг Намын дээд шагнал болох “Тусгаар тогтнол”-ын одонгоор шагналаа. Өчигдөр болсон XXVII Их хурлын хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр МАН-ын шинэ дарга М.Энхболд дээрх хүмүүст тэмдэг, үнэмлэхийг нь гардуулав.Эрхэм хүндтэй шагналыг Увс аймгийн Улаангом сумын ахмад гишүүн Д.Насанжаргал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улс дахь Монгол Ардын Намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Адъшаажав, Шведын Вант улс дахь Монгол Ардын Намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Номун-Эрдэнэ, Ховд аймгийн Монгол Ардын Намын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч С.Батмөнх, Архангай аймгийн Баянбулаг сумын Засаг дарга Л.Цогоо, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Хаан” банкны салбарын теллер Х.Амир, Баянхонгор сумын Эрдэнэцогт сумын нэгдүгээр багийн Засаг дарга Х.Мэндбаяр, Булган аймгийн Хангал сумын хоёрдугаар үүрийн дарга, багийн Засаг дарга Х.Өнөрцэцэг, Говь-Алтай аймгийн"Тансаг алтай” ХХК-ийн захирал Г.Уранчимэг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын зургадугаар үүрийн тэргүүлэгч Д.Төмөртогоо нар гардаж авсан юм.


















