НАМЗХ бүтэц, зохион байгуулалт, бодлого, дүрмийн өөрчлөлт хийлээ
“Хариуцлагатай залуу, Хүчирхэг Монгол” уриан дор зохион байгуулагдсан их хуралд бүх, аймаг, сум, дүүргийн 339 төлөөлөгч оролцож, НАМЗХ-ны бодлого, дүрэм, бүтэц зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Мэдээллийн алба

МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны V Их хурал 2015 оны 6 дугаар сарын 20-нд болж өнгөрлөө. “Хариуцлагатай залуу, Хүчирхэг Монгол” уриан дор зохион байгуулагдсан их хуралд бүх, аймаг, сум, дүүргийн 339 төлөөлөгч оролцож, НАМЗХ-ны бодлого, дүрэм, бүтэц зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Ардчилал, тэгш эрх, эв нэгдэл, төлөөллийн шударга зарчимд тулгуурласан V Их хурлаар НАМЗХ-нд олон томоохон өөрчлөлт хийгдлээ. Анхан шатны байгууллагуудад тогтвортой, хариуцлагатай ажилласан залуучуудыг, орон нутгийн байгууллагын төлөөллийг холбооны Удирдах зөвлөл, бага хуралд квотоор оруулдаг механизмыг бий болголоо. Залуучуудын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичигтэй болох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Залуучуудын эв нэгдэл, ёс зүйн асуудал, хариуцлагын тогтолцоог нэвтрүүлэх томоохон өөрчлөлтүүдийг хийлээ. НАМЗХ анх удаа дүрмэндээ нийт гишүүд, удирдлагын багийн 25 хувь нь эмэгтэй төлөөлөл байна гэсэн дүрмийн өөрчлөлт хийв. Уг дүрмийн өөрчлөлтийг одоогийн удирдлагын багийн бүтцэд хадгалав.
Олон улсын залуучуудын байгууллагын жишиг, орчин үеийн чиг хандлагад тулгуурлан НАМЗХ-ны нийт гишүүдийн 3/2 нь 18-35 хүртэл насны, 3/1 хувь нь 39 хүртэлх насны залуу байна гэсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг 339 төлөөлөгчдийн 72.56 хувийн саналаар батлав. Урьд өмнө НАМЗХ-ны зарим гишүүд нь 35 насандаа сонгогдож дараагийн Их хурал хүртэл сонгуульт ажлаа гүйцэтгэж ирсэн. Ийнхүү өмнөх нөхцөлийг олон улсын залуучуудын байгууллагын жишигтэй нийцүүлэн дүрмэндээ тусгалаа. Гэхдээ шинээр бүрдсэн Бага хурал, Удирдах зөвлөл, Дэд Ерөнхийлөгчид, Нарийн бичгийн дарга нарын нас 35-аар хязгаарлагдаж байна. Энэхүү Их хурлаар НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Тэмүүлэнг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонголоо. Энэхүү Их хурлаас орон нутаг, нийслэл, дүүргийн төлөөллийг жигд хангасан 229 залуучуудын бүрэлдэхүүнтэй Бага хурлыг шинээр байгуулав. Бага хурлаас НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Мөнгөнчимэгийг томилов. Мөн дэд Ерөнхийлөгчөөр Г.Өнөрбаяр, Э.Золбоо, Г.Түвдэндорж, Х.Алтанзагас, Б.Мөнхбат, Х.Нямбаатар, Ж.Тогтохбаяр, П.Батхүлэг, Ч.Мэндбаяр, Э.Бат-Амгаланг, Нарийн бичгийн даргаар Ж.Мөнхжаргал, Г.Мөнхсүх, Ц.Амарсанаа, Б.Мөнхбаатар, Д.Мөнх-Эрдэнэ нарыг сонгов. Мөн дараах залуучуудыг Удирдах зөвлөлийн гишүүнээр сонголоо.
1.Т.МөнхболдСүхбаатар аймгийн МАН-ын дэд дарга
2.Я.ПүрэвсүрэнГовьсүмбэр аймгийн НАМЗХ-ны дарга
3.Ш.ЁлДорнод аймгийн НАМЗХ-ны дарга
4.М.БатзоригӨвөрхангай аймгийн НАМЗХ-ны дарга
5.Б. Ууганбаяр Булган аймгийн НАМЗХ-ны дарга
6.Б.Дашравдан Орхон аймгийн НАМЗХ-ны дарга
7.Ө.Баттулга Хөвсгөл аймгийн НАМЗ-ны дарга
8.Г. ЖаргалХовд аймгийн НАМЗХ-ны дарга
9.Б.ХүрэлхүүӨмнөговь аймгийн НАМЗХ-ны дарга
10.Б.МөнхтогтохДундговь НАМЗХ-ны дарга
11.Х.ПүрэвжаргалНАМЗХ-ны Бага хурлын гишүүн
12.З.БауржанНАМЗХ-ны Бага хурлын гишүүн
13.Т.ЦолмонНАМЗХ-ны Бага хурлын гишүүн
14.А.Баяр НАМЗХ-ны Бага хурлын гишүүн
15.Э.Нарантунгалаг НАМЗХ-ны Бага хурлын гишүүн
16.Ш.Оргил Сэлэнгэ аймгийн НАМЗХ-ны Тэргүүлэгч,
17.Х.Улам-Өрнөх НАМЗХ-ны Бага хурлын гишүүн
18.Э. ТамирНАМЗХ-ны Бага хурлын гишүүн
19.Б.АзжаргалДархан-Уул аймгийн НАМЗХ-ны Тэргүүлэгч
20.Н.ГанбаатарМонгол Улсын гарьд
21.Д.МөнхтөрЧингэлтэй дүүргийн НАМЗХ-ны дарга
22.Б.Батболд Багануур дүүргийн НАМЗХ-ны дарга
23.Д.Мөнхбат Нийслэлийн НАМЗХ-ны Тэргүүлэгч
24. Ц.Арилдийпүрэв Нийслэлийн НАМЗХ-ны Тэргүүлэгч
25. А.Амар Отгон Нийслэлийн НАМЗХ-ны Тэргүүлэгч
26. З.Түвшинжаргал Нийслэлийн НАМЗХ-ны Тэргүүлэгч
27. Ж.Батбаатар Багахангай дүүргийн НАМЗХ-ны дарга
28. С.Далхаасүрэн Баянгол дүүргийн НАМЗХ-ны дарга
29. О.Анхбаяр НАМЗХ-ны Бага хурлын гишүүн
Харин НАМЗХ-ны Хяналтын хорооны даргаар О.Доржсүрэнг, гишүүдээр К.Айдос, Ж.Баттулга, У.Насанбат, М.Отгонтуяа, С.Буянзаяа, Т.Энхбаяр, М.Цогт, Ш.Чинбат нарыг сонголоо.
Ийнхүү энэ удаагийн НАМЗХ-ны V Их хурлаар бүтэц зохион байгуулалт, бодлого, шинэчлэлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
НИЙГМИЙН АРДЧИЛАЛ МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО


















