Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

НАМЗХ жагсаал хийх зөвшөөрлөө авчээ

НАМЗХ-ныхон СБД-ийн Засаг дарга Д.Бадарсанд хандан энэ сарын 9-нд хийх жагсаал хийх зөвшөөрөл авахаар албан бичиг хүргүүлээд байсан ажээ. Харин СБД-ийн Засаг дарга Д.Бадарсан тэдний албан бичигтэй танилцаж, жагсаалын зөвшөөрлийг нь ирүүлсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НАМЗХ жагсаал хийх зөвшөөрлөө авчээ
НАМЗХ жагсаал хийх зөвшөөрлөө авчээ. Зураг: МҮОНРТ

НАМЗХ-ынхон Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдсэн бөгөөд\Үндсэн хуулийг удаа дараа зөрчсөн хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн.

Тус холбоонынхон СБД-ийн Засаг дарга Д.Бадарсанд хандан энэ сарын 9-нд хийх жагсаал хийх зөвшөөрөл авахаар албан бичиг хүргүүлээд байсан ажээ. Харин СБД-ийн Засаг дарга Д.Бадарсан тэдний албан бичигтэй танилцаж, жагсаалын зөвшөөрлийг нь ирүүлсэн байна. Тэд “Үндсэн хуулийг 40 метр уртаар хэвлэн төрийн удирдлагуудад хандана” хэмээгээд байгаа юм.

Түүнчлэн НАМЗХ-ны залуус өнгөрөгч оны арванхоёр дугаар сарын тавны өдөр Монголд тулгамдаж буй 76 асуудлыг нэрлэсэн юм. Харин арванхоёр дугаар сарын 10-ны өдөр буюу хүний эрхийн өдрөөр НАМЗХ-ныхон Монголд тулгамдаж буй 76 асуудлыг УИХ-ын 76 гишүүнд ард түмний өмнөөс өргөн барьж, Чингисийн талбайд суулт хийсэн юм. Харин тэд энэ сарын 9-нд дахин жагсахаар ийнхүү зөвшөөрлийн бичгээ аваад байгаа юм байна.

Түлхүүр үг:НАМЗХ-ныхон жагсаал хийх зөвшөөрлөө авчээ
Хуваалцах