Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

НАМЗХ-ны YI ээлжит Бага хурал болно

Манай орны улс төрийн голлох том хүчний нэг болох МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны /НАМЗХ/ ээлжит YI Бага хурал өнөөдөр эхлэх гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НАМЗХ-ны YI ээлжит Бага хурал болно
НАМЗХ-ны YI ээлжит Бага хурал болно. Зураг: МҮОНРТ

Манай орны улс төрийн голлох том хүчний нэг болох МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны /НАМЗХ/ ээлжит YI Бага хурал өнөөдөр эхлэх гэж байна. Энэхүү Бага хуралд нийт 21 аймаг, есөн дүүрэг, ОХУ, БНХАУ дахь НАМЗХ-ны салбар байгууллагуудаас ирсэн 150 төлөөлөгч оролцох ба манай орны залуусын өмнө тулгамдаад буй голлох асуудлуудын талаар авч хэлэлцэн, тодорхой санаачилгуудыг гаргах болов уу гэсэн итгэл найдварыг олон нийтийн зүгээс төрүүлж байгаа аж.

2013 оны аравдугаар сард хуралдсан МАН-ын 27 дугаар их хурлаар НАМЗХ-оос бүсчилсэн хэлбэрийг намынхаа бүтцэд тусгаж байсан билээ. Тэгвэл өчигдөр хуралдсан Удирдах Зөвлөлийн өргөтгөсөн хурлаараа НАМЗХ бүсийн бүтцээ баталгаажуулан, бүс хариуцсан нарийн бичгийн дарга нараа томилсон бололтой.

Ингэхдээ Монгол Улсын баруун, зүүн, төв, хангай, говийн гэсэн таван бүс дээр нэмээд Нийслэл гэсэн бүсийг оруулж байгаа аж.

Хуваалцах