Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Нанжин-2014" наадмаас шагнал хүртсэн сурагчдыг хүлээн авч уулзав

Дэлхийн 204 орны баг тамирчид оролцсон "Нанжин-2014" залуучуудын II наадамд эх орноо төлөөлөн спортын авьяас, ур чадвараа дайчлан олон улсын түвшинд шагналт байрт шалгарч амжилт үзүүлсэн сурагчдыг БШУ-ны сайд Л.Гантөмөр өчигдөр хүлээн авч уулзаж баяр хүргэлээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Нанжин-2014" наадмаас шагнал хүртсэн сурагчдыг хүлээн авч уулзав
"Нанжин-2014" наадмаас шагнал хүртсэн сурагчдыг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Дэлхийн 204 орны баг тамирчид оролцсон "Нанжин-2014" залуучуудын II наадамд эх орноо төлөөлөн спортын авьяас, ур чадвараа дайчлан олон улсын түвшинд шагналт байрт шалгарч амжилт үзүүлсэн сурагчдыг БШУ-ны сайд Л.Гантөмөр өчигдөр хүлээн авч уулзаж баяр хүргэлээ.

Чөлөөт бөхийн спортын мастер Б.Дөлгөөн Наньжиний тэнгэрт эх орныхоо тугийг мандуулж, дэлхийн үеийнхээ шилдгүүдтэй өрсөлдөж, мөнгөн медалиар энгэрээ мялаасан юм. Тэрээр залуучуудын зуны олимпийн II наадамд охидын 46 кг-ийн жинд Болгар, Алжир, Венесуэлийн тамирчдыг дараалан цэвэр ялж шигшээд БНАСАУ-ын тамирчин Ким Сонянд 5:9 оноогоор ялагдал хүлээжээ.

Манай улсаас тус наадамд нийт таван тамирчин оролцсон бөгөөд М.Анхцэцэг IV байрт, Ц.Хулан VII, Н.Ангирмаа VIII байрт шалгарчээ.

Хуваалцах