Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нанжинд “бохир” машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй

БНХАУ-ын Нанжин хотын тодорхой хэсгүүдэд "бохир" тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гарчээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нанжинд “бохир” машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй
Нанжинд “бохир” машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Нанжин хотын тодорхой хэсгүүдэд "бохир" тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гарчээ. Шийдвэр ирэх сарын 1-нээс хэрэгжих бөгөөд шавар шавхай болсон, будаг нь халцарсан, сэвтэй машинууд хотын өнгө төрхийг буруугаар илтгэж байна гэж Зянсу мужийн удирдлагууд үзсэн байна.

Бүр тодруулбал, заасан замуудад арилжааны зорилгоор үйл ажиллагаа эрхэлдэг буюу ямар нэгэн байгууллагын нэр дээр үйл ажиллагаа эрхэлдэг хүнд даацын болоод хөнгөн тэргүүд хамаарах гэнэ. Хэрэв “бохир” тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцвол ойролцоогоор 2000 юанийн торгууль ногдуулах ажээ.

Үүнээс гадна зарын самбар мэт болсон таксинуудыг ч хөдөлгөөнд оролцуулахгүй торгох гэнэ. Учир нь ийнхүү зар байршуулж, мөнгө олж байгаа хэрнээ хотынхоо өнгө төрхөнд санаа зовохгүй байгаа таксинуудад арга хэмжээ авах цаг болсон гэж мужийн удирдлага үзжээ.

Хуваалцах