Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нано даавууны үйлдвэртэй болно

ШУТИС-ийн удирдлагууд боловсролын шинэчлэлийн хүрээнд хийж, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нано даавууны үйлдвэртэй болно
Нано даавууны үйлдвэртэй болно. Зураг: МҮОНРТ

ШУТИС-ийн удирдлагууд боловсролын шинэчлэлийн хүрээнд хийж, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хурлын үеэр тус сургууль “Эрдэнэт хивс” үйлдвэртэй хамтран нано даавууны үйлдвэр байгуулах болсон талаараа мэдэгдсэн юм. Даавууны үйлдвэр удахгүй ашиглалтад орох бөгөөд эхний ээлжинд туршилтаар 1000 даавуу үйлдвэрлэж чанарыг нь шалгасан талаараа холбогдох албаныхан мэдээллээ. Түүнчлэн 18 бүрэлдэхүүн сургуулиа найм болгож цөөлсөн талаараа ярихдаа “Ингэснээр сургалтын чанар сайжрахаас гадна, мэргэжлийн давхардалт арилна” гэж үзэж байгаа гэв. Түүнчлэн энэ хичээлийн жилээс эхлэн нэг кредитийн төлбөрийг 42900 төгрөг болгосон бөгөөд судлах ёстой 30 кредитэд шилжүүлбэл 1 сая 500 мянган төгрөг болох аж. Мөн ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд 180 айлын орон сууц барьж, ашиглалтад оруулжээ. Хурлын төгсгөлд Тээвэр, инженерийн сургуулийн оюутнууд өөрсдийн зохион бүтээсэн цахилгаан машинаараа олон улсын уралдаанд тавдугаар байр эзэлснийг дуулгасан юм.

Хуваалцах