Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Наполеон тортыг эрүүл ахуйн шаардлагын дагуу хадгалаагүй зөрчил илэрлээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02-02/12 дугаартай “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Азчо ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, усны гудамжны 12Б байрны 1 дүгээр давхарт байрлах “Өнө наран” минимаркеты

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Наполеон тортыг эрүүл ахуйн шаардлагын дагуу хадгалаагүй зөрчил илэрлээ
Наполеон тортыг эрүүл ахуйн шаардлагын дагуу хадгалаагүй зөрчил илэрлээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02-02/12 дугаартай “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Азчо ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, усны гудамжны 12Б байрны 1 дүгээр давхарт байрлах “Өнө наран” минимаркетын үйл ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 13-ний өдөр хяналт шалгалт хийсэн.

Шалгалтаар 0-60С-ын хэмд хадгалж, худалдаалах ёстой Гайхамшигт дөрвөн улирал ХХК-д үйлдвэрлэсэн “Аньстай наполеон” тортыг эрүүл ахуйн шаардлагын дагуу хадгалаагүй зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 7 дахь заалтаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулан, торгуулийн шийтгэл оногдуулан, хадгалалтын горим алдагдсан 17 ширхэг наполеон тортыг дариу устгах тухай албан даалгавар өгч, биелэлтийг хангуулан ажиллалаа.

Эх сурвалж: НМХГ

Хуваалцах