Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нара олимпийн тамирчдын хувцсыг өмөөрөв

“Сочи 2014” өвлийн олимпийн ХХII наадамд оролцох Монголын баг тамирчид өмсөх хувцсаа өнгөрсөн амралтын өдөр гардан авсан. Үндэсний үйлдвэрлэгч “Гоёо” компани Италийн залуу зохион бүтээгч Стефано Уггеттитай хамтран бүтээсэн уг загвар шүүжлэлд өртөж эхлээд байгаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нара олимпийн тамирчдын хувцсыг өмөөрөв
Нара олимпийн тамирчдын хувцсыг өмөөрөв. Зураг: МҮОНРТ

“Сочи 2014” өвлийн олимпийн ХХII наадамд оролцох монголын баг тамирчид өмсөх хувцсаа өнгөрсөн амралтын өдөр гардан авсан. Үндэсний үйлдвэрлэгч “Гоёо” компани Италийн залуу зохион бүтээгч Стефано Уггеттитай хамтран бүтээсэн уг загвар шүүжлэлд өртөж эхлээд байгаа.

Олон нийтийн цахим хуудаснаа монголын баг тамирчдын хувцсыг АНУ, Япон зэрэг улсуудтай харьцуулан, “МИАТ-ийн цэвэрлэгч юм уу? Ахлах ангийн сурагч юм уу? Очоод гаргасан амжилтаараа биш өмссөн зүйлээрээ онигоонд ирэх юм байна даа” гэхчлэн бичих фээсбүүкчид олширч байна.

Улмаар “Зочид буудлынхан андуураад шалаа цэвэрлүүлэх вий дээ” гэх хошигнол салахгүй дагасаар байгаа нь бас нэгийг хэлэээд байх шиг.

Тэгвэл уг хувцасны талаар дуучин Нара фээсбүүк хуудаснаа “Энэ дүрэмт хувцас шиг хувцас нь нээлтийн ёслолын үеэр л өмсөгдөх юм гэсэн ш тээ. Бэлтгэлийн болон тэмцээний үеэр Мизуно-г хувцас өмсөх юм гэсэн ” хэмээн сэтгэгдлээ бичжээ.

Түлхүүр үг:Нара олимпийн тамирчдын хувцсыг өмөөрөв
Хуваалцах