Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Наран дээрх соронзон шуурга даралт хөдлөх өвчтэй хүмүүст нөлөөлнө

Наран дээр соронзон шуурга болж байна. Энэ соронзон шуурга нь долдугаар сарын дундуур эхэлсэн бөгөөд өнөөдрөөс хүчтэй үеүд нь эхэлж байгаа аж

Ө.
Ө.Төгс-Оюун

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Наран дээрх соронзон шуурга даралт хөдлөх өвчтэй хүмүүст нөлөөлнө
Наран дээрх соронзон шуурга даралт хөдлөх өвчтэй хүмүүст нөлөөлнө. Зураг: МҮОНРТ

Наран дээр соронзон шуурга болж байна. Энэ соронзон шуурга нь долдугаар сарын дундуур эхэлсэн бөгөөд өнөөдрөөс хүчтэй үеүд нь эхэлж байгаа аж. Наран дээр хоногт 200 гаруй удаа жижиг хэсгийн дэлбэрэлтүүд болж 2-3 цаг үргэлжилж байгаа гэнэ. Харин энэ нь манай дэлхийд сүйдтэй нөлөө үзүүлэхгүй, учир нь дэлхий соронзон талбайгаас хамгаалагдсан байдаг. Хэдий тийм ч хэлтэрхийнүүд агаар мандал руу нэвтэрч радио холбоо, хиймэл дагуул, үүрэн утасны операторуудын ажилд доголдол үүсгэдэг байна. Дэлбэрэлтийн дараах нарны энерги агаар мандалд нэвтэрвэл зүрх судасны өвчтэй болон даралт нь ихэсдэг хүмүүст үйлчлэх магадлалтай тул энэ төрлийн өвчтэй хүмүүс өвчнөө сэдрээх хүчин зүйлсийг хориглож, даралтаа тогтмол үзэж байхыг эрдэмтэд болоод эмч нар зөвлөж байна.

Түлхүүр үг:соронзон шуурга
Хуваалцах