Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Наран ууль шувууг тэнхрүүлж, байгальд буцаан тавилаа

Наран ууль (Ninox scutulata) нь Зүүн өмнөд Ази, Хятадын өмнөд хэсгийн ой бүхий газраар тархсан шувуу бөгөөд нүүдлийн үедээ ийнхүү бэртсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Наран ууль шувууг тэнхрүүлж, байгальд буцаан тавилаа
Наран ууль шувууг тэнхрүүлж, байгальд буцаан тавилаа. Зураг: МҮОНРТ

2025 оны тавдугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 58-р байранд гэмтсэн шувуу байна гэсэн иргэний мэдээлэл ирсний дагуу очиход наран ууль (Ninox scutulata) шувуу айлын цонх мөргөн бага зэрэг гэмтэлтэй, стресст орсон байсныг “Зэрлэг амьтан асрах байранд“ хүргэн 5 хоногийн хугацаанд асарч, байгальд эргүүлэн тавилаа.

Наран ууль (Ninox scutulata) нь Зүүн өмнөд Ази, Хятадын өмнөд хэсгийн ой бүхий газраар тархсан шувуу бөгөөд нүүдлийн үедээ ийнхүү бэртсэн байна.

Өмнө нь манай улсад Дорноговь аймгийн нутагт нэг удаа бүртгэгдэж байсан бөгөөд 2 дахь удаагаа Улаанбаатар хотод бүртгэгдэж байна.

Байгалийн зэрлэг амьтдыг суурьшлын бүсэд орж ирсэн, гэмтсэн үед нь ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газрын 72720303 тоот утас болон Нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн 11 310005 тоот утсанд мэдэгдэж байхыг Нийслэлийн Байгаль орчны газраас уриалж байна.

Хуваалцах