Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Нарантуул", "Хүчит шонхор" зах гуравдугаар сарын 9-нөөс ажиллаж эхэлнэ

Нийслэлээс сар шинийн баярын өмнө Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй зах, худалдааны төвүүдийн баярын амралтын хуваарийг танилцуулсан. Уг хуваарьт заасны дагуу өнөөдрөөс зарим зах худалдааны төвүүд ажиллаж эхэллээ.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Нарантуул", "Хүчит шонхор" зах гуравдугаар сарын 9-нөөс ажиллаж эхэлнэ
"Нарантуул", "Хүчит шонхор" зах гуравдугаар сарын 9-нөөс ажиллаж эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлээс сар шинийн баярын өмнө Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй зах, худалдааны төвүүдийн баярын амралтын хуваарийг танилцуулсан. Уг хуваарьт заасны дагуу өнөөдрөөс зарим зах худалдааны төвүүд ажиллаж эхэллээ.

Тухайлбал, "ТБД андууд", "Гранд плаза", "Барс-1", "Экстра", "Ачлал", 1000 нэр", "Билэг", "Гурван билэг", "Элбэг", "БИГ", "Барс-2", "Хүннү молл", "Фүүд сити", "Буянт-Ухаа", "Хаппи март", "Их Монгол плаза", "Жуков", "UB mart", "Гурван гал", "Наран молл", "Наран плаза", "Энхжин", "21" "Сутайн буянт" зах, худалдааны төвүүд өнөөдрөөс ажиллаж эхэлсэн байна.

Харин иргэдийн хамгийн ихээр үйлчлүүлдэг "Нарантуул", "Хүчит шонхор" зах гуравдугаар сарын 9-нөөс ажиллаж эхлэх юм.

Хуваалцах