Нарантуул худалдааны төв 19, 20-нд ажиллахгүй
Улаанбаатар хотын авто замын ачааллыг зохицуулах ажлын хэсгийн хуралдаанаар Баянзүрх дүүргийн 14-р хороо Халдвартын эмнэлгийн автобусны эцсийн буудлаас Нарантуул худалдааны төв хүртэлх замыг 2013 оны 08 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд засч, захын хойд талаас чигээрээ нэвтэрдэг болгохоор шийдвэрлэсэн
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын авто замын ачааллыг зохицуулах ажлын хэсгийн хуралдаанаар Баянзүрх дүүргийн 14-р хороо Халдвартын эмнэлгийн автобусны эцсийн буудлаас Нарантуул худалдааны төв хүртэлх замыг 2013 оны 08 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд засч, захын хойд талаас чигээрээ нэвтэрдэг болгохоор шийдвэрлэсэн. Ингэснээр авто замын ачаалал тодорхой хэмжээгээр буурах юм. Тиймээс засварын ажил хийгдэх 2013 оны 08 дугаар сарын 19, 20-ний өдрүүдэд “Нарантуул” олон улсын худалдааны төв ажиллахгүй. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас худалдааны төвийн захиргаанд ажлын өдрийг амралтын хуваарьт шилжүүлэн цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулан ажиллахыг албан ёсоор мэдэгдсэн байна.


















