Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Нарантуул" худалдааны төв энэ сарын 18-ыг дуустал амарна

Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд хоёрдугаар сарын 10, 11-нд

WA
Web admin

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
"Нарантуул" худалдааны төв энэ сарын 18-ыг дуустал амарна
"Нарантуул" худалдааны төв энэ сарын 18-ыг дуустал амарна. Зураг: МҮОНРТ

Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд хоёрдугаар сарын 10, 11-нд амарч, хоёрдугаар сарын 12-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД:

  • “Номин холдинг” ХХК-нысалбар дэлгүүрүүд: Шинийн 2 буюу хоёрдугаар сарын 10–нд бүх сүлжээ дэлгүүр, супермаркетууд 10.00 -20.00 цагийн хооронд ажиллана. Шинийн 3 буюу хоёрдугаар сарын 11-с эхлэн Номингийн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

  • “Алтан жолоо трейд” ХХК-ны “Сансар” сүлжээний дэлгүүрүүд: Сүлжээний супермаркетууд шинийн 2 буюу 10-нд 10.00 -21.00 цагт ажиллана. Шинийн 2 буюу хоёрдугаар сарын 10-нд бөөний төвүүд амарна. Шинийн 3, 4 буюу хоёрдугаар сарын 11, 12-нд “Сансар” супермаркетууд 09.00 -22.00 цагт, бөөний төвүүд 10.00-20.00 цагт ажиллаж, “Сансар”-10 бөөний төв амарна. хоёрдугаар сарын 13-с эхлэн бүх сүлжээ дэлгүүрүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

  • “Боса” сүлжээний дэлгүүрүүд: Шинийн 2 буюу хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

  • Сонгинохангай ХХК-ны “Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд: Шинийн 2 буюу хоёрдугаар сарын 10-нд 10.00-18.00 цагт ажиллаж, шинийн 3 буюу хоёрдугаар сарын 11–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

  • “Скай” их дэлгүүр: Хоёрдугаар сарын 10, 11–нд амраад, хоёрдугаар сарын 12–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

  • “Нарантуул” худалдааны төв: Хоёрдугаар сарын 18–ныг дуустал амарна. Хоёрдугаар сарын 19–с эхлэн ердийн цагийн хувиарийн дагуу ажиллана.

  • “Хархорин” худалдааны төв: Хоёрдугаар сарын 12–ныг дуустал амарна. Хоёрдугаар сарын 13–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

  • “Барс” 1, 2 худалдааны төвүүд: Хоёрдугаар сарын 12-ныг дуустал амраад, хоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

  • “Хүчит шонхор” худалдааны төв: Хоёрдугаар сарын 16-ныг дуустал амраад, хоёрдугаар сарын 17–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

  • “Да хүрээ трейд” техникийн зах: Хоёрдугаар сарын 14–нийг дуустал амраад, хоёрдугаар сарын 15–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

  • Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд: Хоёрдугаар сарын 10, 11–нд амраад, хоёрдугаар сарын 12–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.


НИЙТИЙН ХООЛ:

  • Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд хоёрдугаар сарын 10, 11–нд амраад, хоёрдугаар сарын 12–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.Тусгай захиалгат үйлчилгээтэй 1 дүгээр зэрэглэлийн ресторанууд цагийн хуваарийн дагуу ажиллана.

  • Баар цэнгээний газрууд хоёрдугаар сарын 10, 11–нд амраад, хоёрдугаар сарын 12–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

  • Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.


АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ:

  • Үсчин, гоо сайхны үйлчилгээний газрууд хоёрдугаар сарын 10, 11–нд амарна. хоёрдугаар сарын 12-с ердийн цагийн хувиараар ажиллана.

  • Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд хоёрдугаар сарын 10, 11-нд амарна. Хоёрдугаар сарын 12–с эхлэн бүх үйлчилгээ ердийн цагийн хуваарийн дагуу явагдана.

Хуваалцах