Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Нарантуул" худалдааны төвд гарсан гал түймрийг бүрэн унтраалаа

"Нарантуул" худалдааны төвд гуравдугаар сарны 3-ны өдрийн 03:39 цагт гал гарсан талаар бид өмнө мэдээлсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Нарантуул" худалдааны төвд гарсан гал түймрийг бүрэн унтраалаа
"Нарантуул" худалдааны төвд гарсан гал түймрийг бүрэн унтраалаа. Зураг: МҮОНРТ

"Нарантуул" худалдааны төвд гуравдугаар сарны 3-ны өдрийн 03:39 цагт гал гарсан талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл одоогоор галыг бүрэн унтраагаад байгаа талаар Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.

НОБГ-ын гал сөнөөгчид гал унтраах ажиллагааг шуурхай зохион байгуулж, хүрэлцэн ирсэн техник, хүн хүч хэрэгслийг 3 хэсэгт хувааж тус обьектын баруун, зүүн, урд талуудад байрлуулж, гал түймрийн нөхцөл байдлыг тогтоох, гал түймрийг унтраах, аврах болон хайгуулын ажиллагааг зэрэг явуулан удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажилласны үр дүнд 04:40 минутанд гал түймрийн тархалтыг зогсоож, Гал түймэр унтраах 10 анги, салбарын нийт 127 албан хаагч, 25 техник хэрэгсэлтэйгээр 06:30 цагт ажиллаж 182 тонн ус зарцуулан 10:24 цагт гал түймрийг бүрэн унтраасан байна.

Гал унтраах үйл ажиллагааг тактикийн алдаагүй зохион байгуулсаны үр дүнд тус обьектын хойд болон зүүн хэсэгт байрлах иргэдийн 8 эгнээ бүхий 300 гаруй лангууны бараа материалыг авран хамгааллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах