Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нарантуул худалдааны төвийн өргөтгөлд шалгалт хийлээ

НМЕГ-аас Нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн орон нутгийн ачаа тээвэрлэдэг хэсэг болон тэндхийн зочид буудлын үйл ажиллагааг шалгуулах шаардлагатай гэсэн иргэний мэдээллийн дагуу хяналт шалгалт хийлээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нарантуул худалдааны төвийн өргөтгөлд шалгалт хийлээ
Нарантуул худалдааны төвийн өргөтгөлд шалгалт хийлээ. Зураг: МҮОНРТ

НМЕГ-аас Нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн орон нутгийн ачаа тээвэрлэдэг хэсэг болон тэндхийн зочид буудлын үйл ажиллагааг шалгуулах шаардлагатай гэсэн иргэний мэдээллийн дагуу хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар автомашины зогсоолд нягтрал ихтэй, хүйтний улиралд автомашинаа шөнөжин халааж агаарын бохирдол үүсгэдэг, жолооч нар автомашинаа харж хонохдоо орчинд ил задгай бие засдаг, хог хаягдлыг тогтмол цэвэрлэж зайлуулдаггүй, орчны бохирдол ихтэй талбайд хүнсний бүтээгдэхүүн цуглуулж тээвэрлэдэг зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Мөн худалдааны төвийн захиргаанаас дотоодын хяналтыг хангалтгүй хэрэгжүүлж зөрчлийг арилгуулах арга хэмжээ аваагүй байна. Иймд дээрх зөрчлүүдийн дагуу улсын байцаагчдын хамтарсан албан шаардлага хүргүүлж, холбогдох хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа.

Түлхүүр үг:Нарантуул худалдааны төвийн өргөтгөлд шалгалт хийлээ
Хуваалцах