Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Нарантуул” олон улсын худалдааны төвд “Нэг хором” өдөрлөгийг зохион байгууллаа

Цагдаагийн Ерөнхий газрын Хэрэг бүртгэх алба, Урьдчилан сэргийлэх хэлтэс, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Эргүүл хамгаалалтын газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар,

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Нарантуул” олон улсын худалдааны төвд “Нэг хором” өдөрлөгийг зохион байгууллаа
“Нарантуул” олон улсын худалдааны төвд “Нэг хором” өдөрлөгийг зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн Ерөнхий газрын Хэрэг бүртгэх алба, Урьдчилан сэргийлэх хэлтэс, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Эргүүл хамгаалалтын газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Нарантуул” Олон Улсын худалдааны төв хамтран өнөөдөр /2019.03.20/ “Нэг хором” өдөрлөгийг “Нарантуул” Олон Улсын худалдааны төвд зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр “Нарантуул” худалдааны төвийн түрээслэгч болон иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх видео үзүүлж, хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч түрээслэгч, худалдан авагч иргэдэд “Нэг хором” аяны зорилго болон сурталчилгааны материал, гарын авлага тараалаа. Энэхүү өдөрлөгийг иргэд, түрээслэгчид талархалтай хүлээн авч өөрийгөө болон бусдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарч, хүлээцтэй, найрсаг харилцаж, “Нэг хором” тэвчих нь эерэг үр нөлөөтэй талаар мэдээлэл авлаа.

Өдөрлөгт Цагдаагийн Ерөнхий Газрын “Сүлд” чуулга, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын төвийн Албаны нохой сургалтын хэлтэс, Үндэсний Батлан хамгаалахын Их сургууль, Соёл урлагийн Их сургуулийн оюутнууд оролцож мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Хуваалцах