Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Нарантуул" ОУХТ-ийн чиглэлд буухиа автобус үйлчилнэ

Сар шинийн баярыг угтаж, нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээнд зарим зохицуулалтыг хийснээр "Нарантуул" зах руу өнөөдрөөс эхлэн буухиа автобус явж эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Нарантуул" ОУХТ-ийн чиглэлд буухиа автобус үйлчилнэ
"Нарантуул" ОУХТ-ийн чиглэлд буухиа автобус үйлчилнэ. Зураг: МҮОНРТ

Сар шинийн баярыг угтаж, нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээнд зарим зохицуулалтыг хийснээр "Нарантуул" зах руу өнөөдрөөс эхлэн буухиа автобус явж эхэллээ. Үнийн хувьд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэ төлбөргүй зорчихоос гадна том хүн 400 төгрөг, хүүхэд 200 төгрөг төлөх юм байна.

Дээрх автобус хоёрдугаар сарын 15 хүртэл Орбит, Нарангийн гол, Ханын материал, Баянхошуу, Нисэх, Яармаг, Дэнжийн 1000, Бэлх, Шархад, Тахилт зэрэг хотын захын хорооллуудаас 10:00, 11:00,12:00, 14:00, 16:00 цагт буухиа автобус иргэдэд үйлчлэхээр болжээ. Буухиа автобус нь тэгш цагуудад эцсийн буудлаас хөдөлж, сондгой цагуудад "Нарантуул" ОУХТ-өөс буцна.

Хуваалцах