Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Нарантуул”-ын шатсан хэрэгт захын удирдлагуудаас мэдүүлэг авч байна

“Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний захад гал гарсантай холбогдуулан уг хэрэгт Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Нарантуул”-ын шатсан  хэрэгт захын удирдлагуудаас мэдүүлэг авч байна
“Нарантуул”-ын шатсан хэрэгт захын удирдлагуудаас мэдүүлэг авч байна. Зураг: МҮОНРТ

“Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний захад гал гарсантай холбогдуулан уг хэрэгт Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм.

Одоогоор тус хэрэгт холбогдуулан долоон хүнийг цагдан хорьсон бөгөөд нэг хүний амь нас хохирч, 300 гаруй түрээслэгчийн эд хөрөнгө шатсан хэргийн холбогдогчдыг илрүүлэхээр шуурхай ажиллаж байна.

Мөн захын удирдлагууд, ажилчдаас мэдүүлэг авч эхэлсэн бөгөөд 16 иргэнийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоон байцаалт авч байгаа аж.

Түлхүүр үг:захын хэрэг
Хуваалцах