“Нарантуул”-ын түрээслэгчид жагслаа
Тус шалгалтын дүнд “Нарантуул” худалдааны төвийн өргөтгөлийн хэсгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байгаа юм.
Мэдээллийн алба

Өнөөдөр “Нарантуул” худалдааны төвийн түрээслэгчид жагслаа. Түрээслэгчид ийнхүү жагсаж байгаа нь саяхан Мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалттай холбоотой юм. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нийслэлийн томоохон зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал болон захуудын орчин нөхцөлд шалгалт явуулсан. Тус шалгалтын дүнд “Нарантуул” худалдааны төвийн өргөтгөлийн хэсгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байгаа юм.
Жагсагчид захыг нээх хүртэл жагсана гэдгээ мэдэгдсэн бөгөөд өнөөдөр “Төр засаг энгийн худалдаа эрхлэгчдийг дарамтлахаа зогсоо”, “Бид ажлын байртайгаа үлдмээр байна” зэрэг лоозонгуудыг барин жагссан юм.


















