Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Нарантуул” захад хууль бусаар галт зэвсэг худалдаалдаг

Тус худалдааны төвөөр ихэвчлэн хөдөө орон нутгаас ирсэн иргэд үйлчлүүлдэг учраас хуурамч алт мөнгөн эдлэл худалдах, худалдан авах, хууль бусаар галт зэвсэг, сум худалдаалах зэрэг гэмт хэргүүд нууц далд хэлбэрээр үйлдэгддэг аж.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Нарантуул” захад хууль бусаар галт зэвсэг худалдаалдаг
“Нарантуул” захад хууль бусаар галт зэвсэг худалдаалдаг. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн 2013 онд БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст нийслэлийн томоохон худалдааны төв болох “Нарантуул” худалдааны төвийн орчимд гарсан гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 30 гаруй дуудлага, 70 орчим өргөдөл иржээ. Тус худалдааны төвөөр ихэвчлэн хөдөө орон нутгаас ирсэн иргэд үйлчлүүлдэг учраас хуурамч алт мөнгөн эдлэл худалдах, худалдан авах, хууль бусаар галт зэвсэг, сум худалдаалах зэрэг гэмт хэргүүд нууц далд хэлбэрээр үйлдэгддэг аж. Мөн худалдааны төвийн өргөтгөлийн хэсэгт байрлах хөдөө орон нутгийн ачаа тээвэрлэх зогсоол орчимд санамсар болгоомжгүйгээс болж машинаасаа эд зүйлээ хулгайд алдах, зогсоол дээр хонох, жолооч нар архидан согтуурч танхайрах, мөрийтэй тоглоом тоглох, садар самуунд уруу татагдах зэрэг гэмт хэрэг зөрчил ихээр бүртгэгддэг ажээ.

Хуваалцах