Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Нарантуул” захад шалгалт орлоо

Нийслэлийн захиргаанаас дээрх зөрчлүүдийг зогсоож эрүүл аюулгүй орчин бүрдүүлэн худалдааны төвийн орчим үүсдэг замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор худалдааны төврүү нэвтрэх автомашиныг тоогоор нь эсвэл марк, даацаар нь хязгаарлаж хэт бөөгнөрлийг сааруулах, өргөлтгөлд шөнийн цагаар автомаш

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Нарантуул” захад шалгалт орлоо
“Нарантуул” захад шалгалт орлоо. Зураг: МҮОНРТ

Өдөрт дунджаар 3500 гаруй иргэн үйлчлүүлж, 1500 орчим машин байнга буюу түр зогсдог Нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн хэсэгт МХЕГ шалгалт хийжээ. Шалгалтаар өргөтгөлийн хэсэгт байрлах автомашины зогсоол хөдөлгөөний нягтрал ихтэй, хүйтний улиралд автомашинаа шөнөжин халааж агаарын бохирдол үүсгэдэг, жолооч нар автомашинаа харж хонохдоо орчинд ил задгай бие засдаг зөрчлүүд илэрчээ. Нийслэлийн захиргаанаас дээрх зөрчлүүдийг зогсоож эрүүл аюулгүй орчин бүрдүүлэн худалдааны төвийн орчим үүсдэг замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор худалдааны төврүү нэвтрэх автомашиныг тоогоор нь эсвэл марк, даацаар нь хязгаарлаж хэт бөөгнөрлийг сааруулах, өргөлтгөлд шөнийн цагаар автомашин байрлуулж, хонуулахгүй байх зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Хуваалцах