Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Гадаад мэдээ

Нарендра Моди сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв

Дэлхийн томоохон улс орнуудын төрийн тэргүүнүүд болон олон улсын нөлөө бүхий байгууллагуудын удирдагчид сарны тооллын шинэ жилийг угтан мэндчилгээ дэвшүүлжээ.

WA
Web admin

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нарендра Моди сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв
Нарендра Моди сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв. Зураг: МҮОНРТ

Дэлхийн томоохон улс орнуудын төрийн тэргүүнүүд болон олон улсын нөлөө бүхий байгууллагуудын удирдагчид сарны тооллын шинэ жилийг угтан мэндчилгээ дэвшүүлжээ.

Тэдгээрээс Энэтхэг улсын ерөнхий сайд Нарендра Модигийн мэндчилгээг онцолж байна. Тэрээр өөрийн твиттер хуудсандаа цагаан сарыг тэмдэглэж байгаа олон орны ард түмнээс онцлон Монгол, Хятад, Солонгос, Вьетнамын ард түмэнд мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрээр монголчуудад хандсан мэндчилгээндээ “Монгол Улсын Хүндэт Иргэд ээ, Цагаан сарын мэндийг хүргэж, аз жаргал, эрүүл энх, хөгжил дэвшлийг та нартаа хүсэн ерөөе” гэсэн байна.

Хуваалцах