Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Нарендра Модигийн нам сонгуульд түүхэн ялалт байгуулж байна

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн нам сонгуульд түүхэн ялалт байгуулж байна гэж хэвлэлүүд мэдээлж байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нарендра Модигийн нам сонгуульд түүхэн ялалт байгуулж байна
Нарендра Модигийн нам сонгуульд түүхэн ялалт байгуулж байна. Зураг: МҮОНРТ

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн нам сонгуульд түүхэн ялалт байгуулж байна гэж хэвлэлүүд мэдээлж байна. Энэ тухай Энэтхэгийн Гадаад хэргийн сайд орон нутгийн цагаар пүрэв гарагийн үд дунд “Бхаратия Жаната том ялалт байгууллаа” хэмээн твиттерт жиргэсэн байна.

Энэтхэгийн Сонгуулийн хорооны мэдээлснээр Ерөнхий сайд Нарендра Модигийн удирдаж буй “Бхаратия Жаната” нам 292 суудал авсан бол бусад барууны баримжаатай улс төрийн намуудтай эвссэн дүнгээрээ Модигийн намын тэргүүлж буй Үндэсний ардчилсан эвсэл нийт 324 суудлын дэмжлэг авчээ гэж "Эй Би Си" агентлаг мэдээлсэн байна.

Харин сөрөг хүчний “Нэгдсэн дэвшилтэт холбоо” 111 суудалтай байна. Энэтхэгийн телевизээр дамжуулсан сонгуулийн энэ дүн сонгуулийн санал тоолох ажил эхэлснээс хойших хойр цагийн дараах дүн байна.

Энэтхэгийн парламентын доод танхимын 542 суудлаас олонх болоход 272 суудалтай байх шаардлагатай. Харин эрх баригч нам нь ийн олонхын дэмжлэг авснаар тус улсад 1984 онд нэг нам олонх болж байснаас хойш анх удаа дахин эрх баригчид дангаараа дийлэнх олонх болж буй юм байна.

Хуваалцах