Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нарийн ногоог 100 хувь дотоодоосоо хангах боломжтой гэв

Монгол улс нарийн ногооныхоо 25 хувийг дотоодоос хангаж, үлдсэн 75 хувийг нь импортоор оруулж ирдэг

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нарийн ногоог 100 хувь дотоодоосоо хангах боломжтой гэв
Нарийн ногоог 100 хувь дотоодоосоо хангах боломжтой гэв. Зураг: МҮОНРТ

Монгол улс нарийн ногооныхоо 25 хувийг дотоодоос хангаж, үлдсэн 75 хувийг нь импортоор оруулж ирдэг. Манай улс 60 мянган га зуны, 27 га өвлийн хүлэмжтэй. Эдгээр хүлэмжид тариаланчид жилдээ 5800 тонн нарийн ногоо тариалж, дотоодын зах зээлд нийлүүлдэг. Гэтэл өнгөрсөн онд импортоор 15 мянга 500 тонн нарийн ногоо болон бусад хүнсний ногоо орж иржээ. Монгол Улс хүлэмжид тарьсан нарийн ногоогоороо дотоодынхоо ердөө 25 хувийн хэрэгцээг хангадаг аж.

Тэгвэл өвлийн болон зуны хүлэмжийнхээ хэмжээг нэмэгдүүлж, хүлэмжийн аж ахуйг дэмжин ажиллавал нарийн ногооны дотоодын хэрэгцээг 100 хувь хангах бүрэн боломжтой бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнд үндэслэн ийм дүгнэлт гарчээ.

Хуваалцах