Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нарийн ширхэгт тоосонцор тав дахин их байна

Өөрөөр хэлбэл, хүн амын эрүүл мэндэд маш аюултай нөлөө үзүүлж байгааг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Орчны эрүүл мэнд, хор судлалын төвийн дарга Э.Энхжаргал хэллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нарийн ширхэгт тоосонцор тав дахин их байна
Нарийн ширхэгт тоосонцор тав дахин их байна. Зураг: МҮОНРТ

Агаарын бохирдлын хэмжээ өнөөдрийн байдлаар Амгалан, Баруун дөрвөн зам орчим хамгийн их бохирдолттой байна. Толгойт, МҮОНРТ, Бөхийн өргөө орчмоор их бохирдолттой бол Нисэх, "Мишээл экспо" орчимд бага зэрэг гэж гарчээ. Манай улсын агаарын чанарын стандартад зааснаар нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ 50 микрограммд хүрвэл хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэжээ. Гэвч нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ өнөө өглөөний 09:00 цагийн байдлаар 257 микрограмм куб хэмжээтэй гарсан байна. Энэ нь стандарт хэмжээнээс даруй тав дахин их хэмжээ юм.

Өөрөөр хэлбэл, хүн амын эрүүл мэндэд маш аюултай нөлөө үзүүлж байгааг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Орчны эрүүл мэнд, хор судлалын төвийн дарга Э.Энхжаргал хэллээ.

Хуваалцах