Нарийн ширхэгтэй тоос эрүүл мэндэд хортой гэв
Борооны дараа зам дээр тогтсон шавар хатахаараа тоос болон дэгдэж агаар бохирдуулдаг байна.
Мэдээллийн алба

Борооны дараа зам дээр тогтсон шавар хатахаараа тоос болон дэгдэж агаар бохирдуулдаг байна. Энэ нь нэг талаас нийслэлд борооны ус зайлуулах замын суваг шуудуу хангалтгүй, нөгөө талдаа ногоон байгууламжийн хүрэлцээгүй байдалтай холбоотойг мэргэжлийн хүн хэллээ.
Нарийн ширхэгтэй энэ тоосонд хүний эрүүл мэндэд хортой төмөр, кадми, хар тугалга гэх мэт олон төрлийн хүнд металлууд агууллагддаг байна. Энэ талаар Нийслэлийн Агаарын чанарын албаны орчны хэмжилтийн хэлтсийн мэргэжилтэн н.Отгонбаяр ярилаа.


















