Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нарийн ширхэгтэй үнсийг бетон зуурмагт ашиглана

Зөвхөн цахилгаан шүүлтүүрийн нарийн ширхэгтэй үнсийг бетон зуурмагт ашиглах боломжтой гэж эрдэмтэд үзэж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нарийн ширхэгтэй үнсийг бетон зуурмагт ашиглана
Нарийн ширхэгтэй үнсийг бетон зуурмагт ашиглана. Зураг: МҮОНРТ

Зөвхөн цахилгаан шүүлтүүрийн нарийн ширхэгтэй үнсийг бетон зуурмагт ашиглах боломжтой гэж эрдэмтэд үзэж байна. Дэлхий дахинд бетон хийхэд цахилгаан шүүлтүүрийн үнсийг ашигладаг. Манай орны хувьд цахилгаан шүүлтүүрийн үнс гаргадаг ганц газар бол дөрөвдүгээр цахилгаан станц юм.

Тиймээс манай орны нөхцөлд зөвхөн цахилгаан шүүлтүүрийн нарийн ширхэгтэй үнсийг ашиглах боломжтой. Бусад төрлийн үнсийг бетон зуурмагт ашиглаж болохгүй гэдгийг Шинжлэх Ухааны Академаас анхааруулж байна.

Харин дөрөвдүгээр цахилгаан станцын үнсний цацраг нь бүтээгдэхүүн болсныхоо дараа хүнд хор нөлөө үзүүлэхгүй гэдгийг ШУА-ын Хими, Хими-Технологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, ШУ-ны доктор академич Ж.Тэмүүжин хэллээ.

Хуваалцах